Thursday, March 29, 2007

unchin husel

Үүлэн цэнхэр тэнгэрийн хаяанаас
Үзэмж гоёхон наран хаяархад
Сэтгэлд бадамласан зулзган хайр минь
Сэрүүн зүүднээс хулжин одохдоо
Дусал нулимстай шөнийн болзоог
Дунбуур жаргалд минь үлдээгээд одов уу
Саран хэвийсэн зэврүүн өвөл
Сайхан чамайгаа энхрийлэн зогсоо
Нүүрэмгий гэнэн омголон нас минь
Нүдний өмнүүр зэрэглээнд уусав уу
Цэцэгхэн чи минь надаас явахдаа
Цэгээхэн хүслийг минь өнчрүүллээ гэж үү
Бичиглэж амжаагүй захидалын мөрүүдээс
Би чинь чамдаа дурласаныг ойлгоорой
Бүтэх тавилангүй ч миний энэ сэтгэл
Бүлээн байсныг чи минь мэдрээрэй
Хайранд халамцсан өнчин зүрхийг
Хайрт минь чи бүтэн болгооч дээ
Ганц л удаа надруугаа хараад
Гараас минь атгаж зөөлнөөр үнсээч дээ
Би чамдаа хайртай

No comments: