Би хэмээх бодгаль биений эрх чөлөөндөө эрдэж
Бийр цаас холбон хатуу дарсанд хөлчүүрхэж
Цагаахан охидийг улирал шиг ээлжилчихээд
Цахилж явсан хорин хэдэн нас минь чи үлддээ ..........
Анхны хайранд шаналчихаад чамайг зүхдэг байсан
Арай гайгүй тайвширчихаад чамд баярладаг байсан
Эчмэд нэгэнд дуралчихаад нойргүй хонодог байсан
Эгэлгүй нэгэнд дасчихаад сэтгэл хоёрддог байсан
Чи бид хоёр ойрхон байх ёстой ч холдож байна
Чимээгүйхэн чи надаас биш би чамаас зугатаж байна
Аниргүйн дунд ганцаараа гуниглах хүмүүн заяаг угтаж
Алхам алхамаар урагшилж би чамайг орхиж байна аа
Ааг амтагдсан залуу нас аа хайрлаагүй явсандаан
Алтан үе гэгээн мөрөөдлөөр дүүрэн явсандаан
Чиний салхины далбаан доор хэдэн жил явсандаан
Чичирсэн хоолойгоор чамд хоргодож баяртай гэж хэлье дээ
хорин хэдэн нас минь ээ
Би хэмээх бодгаль биений эрх чөлөөндөө эрдэж
Бийр цаас холбон хатуу дарсанд хөлчүүрхэж
Цагаахан охидийг улирал шиг ээлжилчихээд
Цахилж явсан хорин хэдэн нас минь чи үлддээ ..........
Wednesday, March 28, 2007
horgodol mini bayartai
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment