Гэгээн тунгалаг залуу нас чинь гэрэл сүүдэр хоёрыг танихгүй
Хиргүй тунгалаг сэтгэл зүрх чинь жаргал зовлон хоёрыг ялгахгүй ч
Урин дуудсан наалинхай хоёр нүдний харцнаас
Учрал хайрын далайд умбуулахыг нь сонгоорой
Гэнэн зүрх, догдолсон сэтгэл чинь чамайг хуурахгүй
Цэлмэг тэнгэрт гийсэн алтан нар баяр хүргэнэ
Үүлэн чөлөөнд нуугдсан мөнгөн сар жаргал ерөөнө
Диваажинд хүргэх алтан шатны гишгүүр дээр
Дурлалтайгаа хамт чанга хөтлөлцөж бат зогсоорой
Булбарайхан зөөлөн бяцхан гар худал горьдлого төрүүлэхгүй
Амьдралын балаас амсаад л согтож
Аз жаргалаа олчихлоо гэж бардамнав
Он жилийн буурал тоосонд
Орь залуу насандаа цалгиж явснаа гээв
Халуун залуу насанд чинь
Хайр бий гэдэгт итгэж яв
Хайрласан бүхэн ханьсдаггүйн уулзвар, тохиол
Харууслын манандаа хучигдаад үүрд мартагдаг
Онгон тэнгэрийн доорх уужим хорвоо дэлхийд
Одтой ханьсан хос сүүдэр унагах заяа бий гэдэгт итгээрэй
Алдрай насандаа олсон амраг хонгор бүсгүйнхээ
Алаг нүдний нь талимаанд эрхлэн жаргаж яваарай....
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment